Захиалгат Борлуулалт

ГАРЫН АВЛАГА

Үнийн саналын хүсэлт
Та борлуулалт аппликейшн рүү хандаж борлуулалтын үнийн санал үүсгэхдээ шууд борлуулалт, орон нутгийн борлуулалт, вэбсайт борлуулалт гэсэн 3 сувгаар орж үүсгэх боломжтой.








Борлуулалтын сувагын үнийн саналууд руу дараат ороход таны орсон борлуулалтын сувгын үнийн саналууд гарч ирэх болно. Энэ нь борлуулалт аппликейшн руу ороход хянах самбар талбараас борлуулалт цэсийг сонгож үнийн саналуудын хайх хэсэг дээр борлуулалтын сувгаар шүүлтүүр хийхтэй адил юм. Та үүсэх дээр дарж борлуулалтын үнийн саналаа шинээр үүсгээрэй.







Гарч ирсэн талбарын бөглөх мэдээллийг бүрэн бөглөхийг хичээнэ үү. Энэ баримт нь дугаарлалтаа автоматаар авдаг учир гараар дугаарлалт хөтлөх шаардлагагүй. Хэрвээ орон нутгаас борлуулалт хийж байгаа бол борлуулалтын үнийн жагсаалт хэсгийг анхааралтай сонгож өгөөрэй. Таны үүсгэсэн борлуулалтын захиалгын баримт нь үнийн санал төлөвт оршино. Бусад мэдээлэл хэсэг рүү орж давхар хяналт хийгээрэй.











Үнийн санал төлөвт байгаа борлуулалтын захиалга нь засах хадгалах боломжтой. Энэ нь харилцагчид өгөх үнийн саналаа бэлдэж байна гэсэн үг юм. Хэрвээ үнийн саналаа гүйцэтгэж дууссан бол харилцагчид Имэйлээр илгээх, хэвлэх гэсэн аргуудаар хүргэж болно. Ингэсэнээр таны борлуулалтын захиалга баримт Үнийн санал илгээгдсэн төлөвт шилжинэ.











Харилцагчид үнийн саналаа танилцуулсаны дараа та борлуулалт хийхээр болсон бол Борлуулалтыг батлах дарж борлуулалтын захиалгын баримтаа баталж өгөөрэй. Энэ нь борлуулалтын гэрээ байгуулж борлуулалт амжилттай боллоо гэсэн үг юм. Баримтын төлөв нь эцсийн төлөв буюу борлуулалтын захиалга төлөвт шилжинэ. Таны борлуулалтын захиалга баримтын доод хэсэг буюу коммэнт хэсэгт хэн, хэрхэн энэ баримтан дээр засвар хийсэн мэдээлэл хадгалагдах учир коммэнт хэсэгээ харж байгаарай.

Хүргэлт

Борлуулалтын захиалга баталгаажсанаар хүргэлт үүснэ.

Хүргэлтийн баримт нь  борлуулалтын захиалгынхаа хувьд агуулахын баримт юм. Агуулахын баримт нь өөрөө дугаарлалт авч боломжтой төлөвт оршино. Та засах товч дарж агуулахаас зарлагдах тоог оруулж Баталгаажуулна.


Ингэсэнээр агуулахын баримт нь хийгдсэн төлөвт шилжинэ. 



 

Борлуулалтын захиалга баталгаажсанаар захиалгын  мөрний өнгө цэнхэр өнгөтэй болж нэхэмжлэл үүсгэх хэсэг гарч ирнэ.


Нэхэмжлэл нь ноорог хэлбэртэйгээр үүснэ. Та юуг нэхэмжилмээр байгаагаас шалтгаалж дараах үүсгэх төрлөөс сонгож нэхэмжлэл үүсгэх дараарай.









Борлуулалтын захиалга дээр нэхэмжлэлүүд хэсэг шинээр нэмэгдэнэ. Нэхэмжлэгдэхүйц мөрүүд сонгож нэхэмжлэл үүсгэсэн тул захиалгын мөр буцаад хар өнгөтэй болно. Та нэхэмжлэл үүсгэснийхээ дараа захиалгын мөрний өнгө хар өнгөтэй болсон үгүйг хараарай. Хэрвээ өнгө нь өөрчлөгдөөгүй бол нэхэмжлэл дутуу үүссэн байна гэсэн үг.









Үүссэн нэхэмжлэлийн мэдээллээ сайтар хянаад баталгаажуулах дарсанаар нээлттэй төлөвт шилжиж нэхэмжлэл баталгаажна. Өөрөөр хэлбэл борлуулалтын авлага НББ-ын хувьд бүртгэгдсэн гэсэн үг.









Нэхэмжлэл баталгаажсанаар төлбөр бүртгэх гарч ирнэ. Та төлбөрийн нөхцөлийг сонгож төлбөр бүртгэсэнээр нэхэмжлэл төлөгдсөн төлөвт шилжиж авлага барагдана.