Худалдан авалтын захиалга
Үнийн саналын хүсэлт үүсгэх
Та худалдан авалт аппликейшн рүү хандаж үүсгэх товчоор үнийн саналын хүсэлт баримт үүсгэнэ.
Үнийн саналын хүсэлт баримт үүсгэсэнээр та худалдан авалт хийх бараа, нийлүүлэгч, үнэ, тоо хэмжээ болон бусад мэдээллийг оруулж хадгалах товч дарж хянана.
Хадгалах товч дарж өгсөнөөр таны оруулсан мэдээлэл дахин засварлах боломжтойгоос гадна худалдан авалтын дугаар авч 'үнийн санал' талбарт хэвээр байх болно.
Худалдан авалтын мэдээллээ шалгасны дараа захиалгын хуудасаа имэйлээр илгээх эсвэл хэвлэх боломжтой юм. Үүний дараа таны баримт 'үнийн саналын хүсэлт илгээгдсэн' талбарт шилжинэ. Та үнийн саналын баримтын доор байрлах шинэ зурвас товч дээр даран холбоотой сэтгэгдэлээ үлдээх боломжтой.
Худалдан авалтын үнийн саналын мэдээлэллээ хянаж тогтсоны дараа захиалга батлах товчийг дарж худалдан авалтын захиалгын үнийн саналаа эцсийн байдлаар баталгаажуулаарай. Ингэсэнээр таны үнийн саналын захиалгын хуудас 'худалдан авалтын захиалга' талбарт шилжиж агуулахын баримт ноорог хэлбэртэй үүсэж нийлүүлэгчийн тооцооны баримт үүсэх нөхцөл бүрдэнэ. Та ачуулалт дээр дарж агуулахын баримтаа тоо хэмжээнийхан хувьд шалгаарай.
Бараа хүлээж авах товчлуураар агуулахын баримт руу орно. Та бараагаа өөр дээрээ хүлээн авч хүлээн авсан тоо хэмжээн дээрээ тулгуурлан агуулахын баримтаа баталгаажуулаарай.
Худалдан авалтын захиалга баримтын дээр орших үйлдэл команд нь устгах хувилах боломж олгодог. Устгах командийг баримтыг цуцалны дараа ашиглах боломжтой. Харин түгжих командыг эцсийн шийдэлд хүрсэний дараа дарна уу. Таны түгжсэн баримж засварлах, устгах эрхгүй түгжигдэх болно. Хүргэлт болон нэхэмжлэл хэсгээр та агуулахын мэдээлэл нийлүүлэгчийн тооцоог давхар хянах боломжтой. Баримтын доод хэсэгт баримтын өөрчлөлтын мэдээлэл бүрэн харагдаж байгаа учир таны баримтад хэн засвар хийсэнийг бүрэн хянаарай.
Ачуулалт буюу агуулахын баримт

Ачуулалтын баримт нь худалдан авалтын захиалга баталгаажихад дугаар аван үүсдэг учир дугаарлалт хөтлөх шаардлагагүй. Та баримтын доорх хэсгээс баримтын мэдээллийг бүрэн хянах боломжтой. Энэ баримтын эцсийн талбар нь агуулах дээр бараагаа хүлээн авсанаар баталгаажуулж 'хийгдсэн' талбарт шилжиж дуусна. Өөрөөр хэлбэл агуулахын орлого энэ баримтаар бүртгэнэ.

Баримтын дээр байрлах гологдол командаар та бараагаа хүлээн авсанч таны бараа эвдэрч гэмтсэн буцаах боломжгүй бол энэ товчийг дарж гологдол байршил руу шилжүүлэх болно. Өөрөөр хэлбэл барааг дотоод шилжүүлэг хийж гологдол байршил руу гүйлгээ хийнэ гэсэн үг юм. Харин буцаах товчлуураар барааг буцааж нийлүүлэгчийн байршил руу буцааж шилжүүлэх процесс юм.

Нийлүүлэгчийн тооцоо
Худалдан авалтын захиалга баталгаажисанаар нийлүүлэгчийн тооцоо баримт үүсэх буюу нийлүүлэгчийн тооцоог хянах талбар нээгдэнэ. Энэ талбар луу орж үүсгэх товчлуур дарж худалдан авалттай холбоотой тооцоог үүсгэнэ үү.

Нийлүүлэгчийн тооцоо нь 'ноорог' хэлбэртэй үүсэх ба хадгалах засах боломжтой. Худалдан авалтын захиалгын валют төгрөгөөр сонгогдсон тул та гадаад валютаар тооцоо үүсгэх бол валютыг засаж өгөөрэй. Таны худалдан авалт хөрөнгө шинж чанартай бол хөрөнгийн ангилал тохируулж өгнө.
Бусад мэдээлэл рүү дарж нийлүүлэгчийн өглөгийн данс тохируулж журнал, огноо, хариуцагч сонгож өгөх боломжтой. Эдгээр тохируулалтыг хийсэний дараа нийлүүлэгчийн тооцоог Баталгаажуулах товч дарна уу.
Баталгаажууласанаар нийлүүлэгчийн тооцоо баримт нь дугаарлалт авч 'нээлттэй' талбарт шилжиж төлөв нь өөрчлөгдөх болно. Энэ нь нягтлан бодох бичилтийг давхар хийж байгаа процесс юм. Та төлөх дүн хэсгийг анхаарна уу.
Баталгаажсан нийлүүлэгчийн тооцооны төлбөр бүртгэх товчлуур дарж төлбөрийг нийлүүлэчийн тооцоотой холбож өгсөнөөр нийлүүлэгчийн тооцоо баримт нь төлөгдсөн төлөвт шилжинэ. Та журнал бичилт хэсгээс нягтлан бодох бүртгэлийн журнал бичилтийг дебет кредитээр нь хянаарай.
Төлбөр бүртгэх талбар гарч ирсэнээр төлбөрийн журнал сонгож өгч төлбөрөө бүртгэнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчид төлөх төлбөрийг шилжүүлж холбох гэсэн үг юм.
Төлбөр бүртгэгдэж дууссан нийлүүлэгчийн тооцоог буцаахаар бол Буцаалт шаардах товчлуураар хийнэ үү.
Нийлүүлэгчийн тооцоо нь баталгаажуулах товчоор журнал бичилт хийгддэг тул төлбөр бүртгэгдсэний дараа буцаалт шаардах нь нягтлан бодох бүртгэлийн хувьд эсрэг бичилт бичих процесс юм. Та буцаах болсон шалтгаанаа бичиж Буцаалтын хэлбэрээс сонгож буцаалт үүсгэх товчлуураар буцаалтаа хийнэ үү. Нийлүүлэгчийн тооцоог буцааж байгаа бол Ачуулалт цуцлах эсвэл байршилийн хувьд буцаах үйлдэл давхар хийж өгөхөө битгий мартаарай.
Худалдан авалт цэс
Үнийн саналын хүсэлт цэс


Худалдан авалтын захиалга цэс

Нийлүүлэгчид цэс
Энэ цэсэнд таны үүсгэсэн худалдан авалтын нийлүүлэгчид жагсаалтаар харагдах болно. Өөрөөр хэлбэл харилцагч үүсгэхдээ нийлүүлэгч байж болно хэсгийг сонгож өгсөн харилцагч юм.

Энэ цэсэнд худалдан авалтаар авах боломжтой барааны жагсаалт харагдана. Өөрөөр хэлбэл барааны журман дээр худалдаж авах хэсгийн сонголттой бараа юм.
Хянах цэс
Ирж буй бараа цэс
Энд та худалдан авалтын захиалга эсвэл түүвэрлэлтийн захиалгын альнаас нь ирж буйг үл хамааран тухайлсан барааг хүлээж авах бололцоотой. Та хүлээж байгаа бүх барааны жагсаалтыг эндээс олох болно.Та захиалга хүлээн авсны дараа нийлүүлэгчийн нэр эсвэл худалдан авалтын захиалгын лавлагаагаар шүүлт хийж болно. Дараа нь та мөр бүрийн баруун талын товчыг ашиглан хүлээж авсан бүх барааг батлах боломжтой.
Нийлүүлэгчийн тооцоо цэс


Тайлан
Нийт худалдан авалтыг пивот оор харах боломжтой. Та хүссэн тайлангаа пивот ашиглан хараарай.