Харилцагч

ГАРЫН АВЛАГА

Харилцагч үүсгэхийн тулд харилцагч аппликейш рүү хандаж үүсгэх дарж шинэ харилцагчийн мэдээлэл оруулах цонх гарч ирнэ.





Харилцагчийн мэдээллийг бүрэн оруулж хадгалах дарсанаар харилцагч бүртгэгдэнэ. Бүртгэсэн харилцагчийн мэдээллийг засах боломжтой. Баруун дээд булан энэ харилцагч идэвхтэй гэсэн мэдээлэл байгаа та харин идэвхгүй болгох боломжтой. Ямар үед идэхгүй болгох вэ? Ихэнхдээ харилцагч дээр худалдан авалт, борлуулалт хийгдсэн эсвэл ямар нэгэн байдлаар тооцоотой боловч энэ харилцагчийг ашиглахгүй гэсэн тохиолдолд хэрэглэнэ. Харилцагчийн нэхэмжлэл болон Борлуулат хэсгийг Борлуулалтын гарын авлагаас уншина уу. Харилцагч дээр гарч байгаа нэхэмжлэл, борлуулалт нь зөвхөн энэ харилцагчтай хийгдсэн тул та энэ харилцагчтай хийгдсэн борлуулалт болон худалдан авалтыг харах боломжтой. Харин төлбөр харгалдуулах хэсэг нь харилцагчийн төлбөр тооцоог НББ-ын дебет кредитээр данс бүр дээр харуулсан учир тооцооны мэдээллийг харилцагч хэсгээс авах боломжтой. Гэхдээ энэ хэсэгт нээлттэй тооцоо харагдах болно.



Контактууд болон хаяг

Энэ хэсэгт харилцагч дээр нэмэлт хаяг болон холбоотой харилцагч үүсгэнэ. Нэмэлт хаяг үүсгэхдээ нэхэмжлэлийн хаяг, хүргэлтийн хаяг сонгож өгнө.


   

Дотоод тэмдэглэгээ

Харилцагчтай холбоотой нэмэлт тайлбар мэдээлэл оруулж өгнө. Энэ хэсэг нь дотоод ажилчидад л харагдах учир харилцагчийн сул талуудыг дурьдаад бичичхэд танай компанийн борлуулалтын ажилчидад хэрэг болох болноо.


 

Борлуулалт болон нийлүүлэгч

Энэ хэсэгт таны үүсгэсэн харилцагч танай компанийн хувьд нийлүүлэгч үү, худалдан авагч уу гэдгийг тохируулж өгнө. Аль нь ч байх боломжтой тул 2 ууланг нь сонгож өгөх боломжтой. Төлбөр хэсэгт дансны дугаар оруулж өгөх боломжтой. 


 

НББүртгэл

Харилцагчийн НББ-ын данс болон төлбөрийн нөхцөлийг оруулж өгнө. Ингэсээр та ЖЛ бичилтийн гараар хийх шаардлагагүй болно.